Бөхийн барилдаан

ЦАГААН САРЫН БӨХИЙН БАРИЛДААН,
ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
17 дугаар жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярыг угтсан Үндэсний бөхийн барилдаан, Хүндэтгэлийн арга хэмжээг Консулын газар, Чикаго орчмын монголчуудын холбоо хамтран 2 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Монгол өв соёлын төв дээр зохион байгууллаа.
Үндэсний бөхийн барилдааны насанд хүрэгчдийн ангилалд 32 бөх, хүүхдийн барилдаанд 30 орчим бөх уран мэх уралдуулан, хүч сорин барилдсанаас:
6-8 насанд: О.Есүдэй түрүүлж, Б.Гийгүүлэн үзүүрлэж, Л.Занабазар, Ц.Сайханбаяр нар шөвгөрч,
9-10 насанд: Ц.Анхбаяр түрүүлж, М.Өнөмөнх үзүүрлэж, Ц.Эрх-Аз, Г.Энх-Очир нар шөвгөрч,
11-13 насанд: Ц.Эрхбаяр түрүүлж, М.Буян-Амгалан үзүүрлэж, Б.Ариунтулга, Б.Ананд нар шөвгөрч,
14-17насанд: Б.Энэрэл түрүүлж, С.Аръяабадраа үзүүрлэж, О.Очирбилэгт, Д.Адъяа нар шөвгөрч,
Насанд хүрэгчдийн ангилалд: Аймгийн начин Б.Цэрэндагва түрүүлж, Сумын заан Н.Тэгшжаргал үзүүрлэж, “Хүчтэн" дэвжээний залуу бөх Н.Батбуян, Б.Төрболд нар шөвгөрч, өргөмжлөл, медаль, гарын бэлгээр шагнагдлаа.
Хүүхдүүдийн дунд болсон шагайн Морь уралдах тэмцээнд Айргийн таван байр шалгарч аз хийморио сорив.
Хүүхдийн шагай харвааны тэмцээнд 6 настай Батнямын Санчир 1 байр
10 настай Отгондалай Анар 2 байр эзэллээ.
Та бүхэндээ ирж буй Морь жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөе