Хүндэтгэлийн тоглолт

Чикаго хотын Сар Шинийн баярт зориулан толилуулсан Хүндэтгэлийн тоглолтын хөтөлбөр
 
2026 оны 2сарын 8д 16 цагаас “ Монгол Өв соёлын Төв”-ийн Их танхимд болж өнгөрөв.
 
Хөгжмийн найруулагч МУСТА
Д. Бямбадорж
Ерөнхий зохион байгуулагч Б. Цэрэнбат
Хөтлөгч:
МУСТА У. Саруултөгс
 
1. Монгол улсын төрийн дуулал МУСТА дуучин У. Саруултөгс
2. Монгол Улсаас Чикаго хотноо суугаа Консул, хатагтай Т. Батцэцэг нээж үг хэлэв
. 3. "Мөнх Тэнгэрийн хурай” бүжиг “Би чадна” бүжгийн клубын сурагчид, Удирдсан багш МУСТА Б. Ариунтунгалаг
4. “Хөөмэйн аялгуу” МУСТА
Б. Отгонбаатар хөөмэйлнэ
5. МУын Төрийн соёрхолт Гончигсумлаагийн найруулга “Хүдэр дунгуй нутаг” “Тэнгэр хуур” сургалтын төвийн сурагчид, Удирдсан багш “Хөдөлмөрийн гавьяаны одонт, МУСТА
А. Бат-Очир
6. “Ятгачин бүсгүйчүүд” «Precious entertainment» сургалтын төвийн сурагчид, бүжгийг дэгэлж, Удирдсан багш МУСТА, бүжигчин Х. Ууганбат
7. Ж.Чулууны “Уран Хас” бүжгийн жүжгийн «Бугын Бүжиг » “Тэнгэр хуур” сургалтын төвийн ёочин хөгжмийн ангийн сурагч Т. Анар, сурагч Г. Жаргалан, Төгөлдөр хуурч Г.Сэргэлэн, Удирдсан багш, МУСТА Б. Болормаа
8. МУ-ын Төрийн соёрхолт Ц. Чинзоригийн бүтээл“Идрэнгийн говиор” «Гийнгоо» морин хуурын дөрвөл, УБагш, МУСТА Б. Уянга
9. “Аягатай биелгээ” « Би чадна» сургалтын төвийн бүжигчин Б. Цэлмэг
10. Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Ц.Бавуудоржийн үг, МУАЖ С. Батсүхийн ая “Дорнын намуухан Отгонтэнгэр” дуучин Б. Цогтбаяр
11. МУАЖ Д. Нанжидийн дэглэлт “Үелзүүр” бүжиг, “Би чадна” клубын бүжигчин Т. Анар
12. УГЗ.Б.Магсаржавын аялгуу, СГЗ.Д.Цоодолын шүлэг “Сүслэн хайрлаж яваарай”, “Дэлхий минь хүмүүс минь” дуучин МУСТА Эрдэнэцэцэг
13. МУын Төрийн хошой шагналт, Хөдөлмөрийн баатар Н. Жанцанноровын бүтээл “Цагаан суврага”
Чикагогийн ууган морин хуурын « Гийнгоо чуулга», Удирдсан багш, МУСТА А. Даваазориг, МУСТА Б. Уянга, төгөлдөр хуурч МУСТА Б. Алуунгоо
14. МУГЖ, МУАЖ Д. Нанжидийн дэглэлт “ Бий биелгээний цоморлиг” «Precious Entertainment» чуулгын бүжигчид
15. Г. Жамьян “Ардын аялгуу” "Гийнгоо" морин хуурын чуулга
⁃ Mozart “Eine Klein Movement1”Чикаго хотын Сонгодог хөгжмийн Сургалтын Хийлийн дөрвөл “Sky’s Melody” Шагнал гардуулах үед тоглоно. Удирдсан багш н.Номин
⁃ Чикаго Монгол сургуулийн сурагчдын мэндчилгээ
Тус арга хэмжээнүүд амжилттай болж өндөрлөлөө. Авьяас билгээ дайчлан оролцсон хүүхдүүд, багш нар дэмжин ажилласан эцэг эхчүүд, бүх урлагийнхандаа сайн сайхан бүхнийг хүсье