Монгол Наадам нь монгол түмний цогцлоон бүтээсэн өвөрмөц биет бус соёл, дэлхий даяар тархан суугаа монгол туургатны бахархалт баяр билээ.
Чикаго орчмын ашгийн бус байгууллагууд, уран бүтээлчид болон Консулын газрын төлөөлөл оролцсон “Чикаго Монгол Наадам - 2026”-ыг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулагдан бэлтгэл ажлаа хангаж байна. Уран бүтээлчид маань урлагийн тоглолтын бэлтгэлээ эхэлж, хүчит бөхчүүд, мэргэн харваачид маань бэлтгэлээ эрчимжүүлж байна.
Монгол түмний их баяр наадмыг маань өргөн дэлгэр болгоход ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллагуудын тус дэмжлэг их байдаг билээ. "Чикаго Монгол Наадам -2026" дээр үйл ажиллагаа явуулах, худалдаа үйлчилгээ явуулах, өөрийн бизнесээ сурталчлах иргэд байгууллагуудыг урьж байна. Худалдаа үйлчилгээ явуулах бол (312)835-8600 дугаарт мэсэж бичин бүртгүүлнэ үү. Үйлчилгээ явуулах хураамж холбооны утасны дугаараар Зелле явуулахдаа утган дээр үйлчилгээний төрлөө бичнэ. #chicagonaadam2026
Баяр наадам маань өргөн дэлгэр, өнгө жавхаатай болоход монгол хүн бүрийн оролцоо, дэмжлэг чухал юм.
Та бүхэн Наадамдаа идэвхтэй оролцоорой.